MongoDB сүүлийн хэдэн сар сонирхосны эцэст. Энэ талаар мэдэлгээ хуваалцхаар шийдлээ.
Юуны өмнө MongoDB бол бичиг баримт дээр тулгуурласан өгөгдлийн сан юм. Хөгжүүлэгч нь 10gen (
http://www.10gen.com) ба С хэл дээр бичигдсан нээлттэй өгөгдлийн сан. За дараах линкээр орж татаж авч болно
https://github.com/mongodb/mongo . Ерөнхийдөө бол сурхад нилээд хялбар өгөдлийн сан бараг дурын sql өгөдлийн сангаас амархан гэж байгаа. Бага зэргийн хүндэрэл нь график дээр суурилсан өгөгдлийн сан хэрэглэж байгаад халтираад mongodb руу ороход ялгүй хүндрэл гараад байгаа юм. MongoDB хэрэглэвэл таньд өгөдлийн сандаа өгөдлөө хадаглахаасаа өмнө өгөгдлийн сангийн бүтэцийг зохион байгуулах шаардлаггүй нилээд уюн хатан өгөгдлийн сан юм. Хамгийн гол нь асар том өгөдлийн сан байлаа ч хурд бол гайхалтай :))
Дараах жишээ бол миний яриад байгаа mongodb ийн энгийн жишээ:
{
_id : ObjectId("4db31fa0ba3aba54146d851a")
username : "joegunchy"
email : "joe@mysite.org"
age : 26
is_admin : true
created : "Sun Apr 24 2011 01:52:58 GMT+0700 (BDST)"
}
Бага зэргийн тайлбар хийе. Энэ файл 6 талбартай, ерөнхийдөө бол javascript ийн бага зэргийн мэдлэгтэй бол json бүтэцтэй байгаа хараал ойлгож байгаа байх.Хамгийн эхний талбар бол _id автоматоор үүсдэг, нэг ёсондоо обьектын түлхүүр үг бас давтагдахгүй цор ганц байна. Өөрөөр хэлбэл нэг өгөдлийн санд ижилхэн файл байж болохгүй юм. Бусад талбар бол ойлгомжтой string, integer, boolean, datetime төрөлтэй өгөгдөлүүд байна.